Эдийн засаг

Австрали улс ажлын байраа хадгалсан бизнесүүдэд 130 тэрбумын дэмжлэг олгоно

Австралийн ажлын байрыг аварч үлдэх Холбооны Засгийн газарын 130 тэрбум австрали долларын багц арга хэмжээг парламентаар хэлэлцэж баталжээ. 

Энэхүү “аврах ажиллагаа” нь ажил олгогчоор дамжуулан зургаан сая орчим хууль ёсны ажилчинд хоёр долоо хоног тутамд 1500 австрали доллар олгох юм. Засгийн газрын мэдээлснээр энэхүү дэмжлэгийг хүлээн авах 700 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна. 

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны тайлбарласнаар энэ нь “Австралийн хувьд зайлшгүй авах ёстой арга хэмжээ” ажээ. 

“Хэрэв үүнд гурван сарын хугацаанд 65 тэрбумыг зарцуулна гэх юм бол би ахиж Австралийн ард түмний өмнө үзэгдэх эрхгүй болно гэж бий бодож байна” гэж Ерөнхий сайд хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Энэхүү арга хэмжээ нь зургаан сарын хугацаанд үргэлжлэх юм. 

“Манай үндэстний хувьд тун харанхуй цаг үед Австралийн парламент түүхэн шийдвэр гаргалаа. Ажлын байр хадгалах багц арга хэмжээ нь олон мянган австрали хүнд санхүүгийн дэмжлэг болж, ажлын байрандаа үлдэж, ажил хайх, хөдөлмөрийн зах зээлийг нөхөж баршгүй гарз хохирол амсахаас сэргийлнэ” гэж Австралийн эрдэс баялаг, эрчим хүчний групп (AMMA)-ийн гүйцэтгэх захирал Стив Нотт хэлжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine