Компани

Оюу толгойн ХХК-ийн ашиг 5 хувиар өсжээ

“Туркойз хилл ресурс”компанийн 2019 оны санхүүгийн тайлангаас үзэхэд Оюу толгойн зэсийн гарц жилийн эцэст 146,346 тонн болсон нь өнгөрсөн жилээс 8 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин алтны гарц 241,840 унци болсон нь төлөвлөсөн дээд хэмжээнээс 46,346 унциар илүү гарсан боловч өнгөрсөн онтой харьцуулахад 15.2 хувиар буурсан дүн.
 
Нийт тээрэмдсэн хүдрийн хэмжээ 40,777.2 мянган тонн хүрсэн нь өмнөх жилтэй харьцуулахад таван хувь өссөн дүн аж. 
 
2019 онд Оюу толгойн орлого 1.17 тэрбум ам.доллар байсан нь өмнөх санхүүгийн жилтэй харьцуулахад 1.2 хувь гаруйгаар буюу 14 сая ам.доллараар буурсан дүн бөгөөд үүнд зэсийн орлогын бууралт голлон нөлөөлжээ. Зэсийн орлого 79 сая ам.доллараар буурсан бол алтны жилийн дундаж ханш өндөр байсан нь алтнаас олох орлогыг 65 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байна. 

Ингэснээр тус компанийн нийт ашиг өнгөрсөн жил 20 сая ам.доллараар өсөж 423 сая ам.долларт хүрсэн байна. 
 
Харын Оюу толгойн үйл ажиллагааны зардал нь өнгөрсөн онд 2018 оноос 5.2 хувиар буурч 774.5 сая ам.доллар болжээ. Энэхүү бууралт нь борлуулсан баяжмалын агууламж буурсантай холбоотойгоор АМНАТ 9.6 хувиар буурсан болон засвар үйлчилгээний зардал буурснаас шалтгаалан тээрмийн зардал буурсан зэрэг шалтгаантай байна. 
 
Гуравдугаар сард Монгол Улсад COVID-19 өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас ирэх, явах нислэг, бараа бүтээгдэхүүний тээвэр, болон хү амын зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтаа чангатгаснаар Гүний уурхайн төсөл удааширч байгааг тайланд дурджээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine