Бодлого - Оюутолгой

М.Энхсайхан сайдын үед боловсруулсан ТЭЗҮ-ээр Тавантолгойн ЦС-ыг барина

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцын төслийг хэлэлцжээ. Ингээд бэлэн байгаа ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудад үндэслэл байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчөөр хөрөнгөөр барихаар болсныг Засгийн газраас мэдээллээ. Станцын хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” компанийн санал болгож буй дүнгээс 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд аж. Тиймээс хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхнө гэж үзжээ.

Бэлэн байгаа ТЭЗҮ гэдэг нь М.Энхсайханы удирдаж байсан “Тавантолгойн Цахилгаан станц төслийн нэгж”-ийн үеэс боловсруулсан ТЭЗҮ-г хэлж байгаа бөгөөд уг ТЭЗҮ-ээр 450 мВт хүчин чадалтай станцын нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар хэмээн гарч байсан юм. Харин “Оюутолгой” компани өнгөрсөн хоёрдугаар сард 300мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ-г Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 924 сая ам.доллар хэмээн мэдэгдсэн билээ.

Тавантолгой ЦС төслийн санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд “Рио Тинто” компанийн баталгаа шаардлагатай байгаагаас төсөл удааширч байгаа талаар урьд нь холбогдох албаныхан мэдээлж байсан билээ.

“Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн сард гаргасан тайландаа Цахилгаан станцын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хариугаа тохиролцсон хугацаандаа ирүүлэх мэдэгдлийг Засгийн газарт хоёрдугаар сарын 14-нд хүргүүлснээ мэдээлсэн. Энэ сарын 14-нөөс өмнө Засгийн газар шийдвэр гаргах шаардлагатай болсны дагуу ийн эцсийн шийдвэрээ гаргаж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine