Зах зээл

Хятадын аж үйлдвэрийн сэргэлтийг тээврийн өсөлт харуулж байна

Хятадын үйлдвэрлэлийн салбар эргэн сэргэж байгааг хурдны замын идэвхжил нэмэгдэж нь харуулж байна хэмээн тус улсын дотоодын тээврийн үйлчилгээний тэргүүлэгч “Manbang”компанийн гаргасан тайланд дурджээ. 
 
Гуравдугаар сард, тус компанийн үйлчилгээний идэвх 47 хувиар өсөж, карго захиалга хоёрдугаар сартай харьцуулахад 89.5 хувиар өссөн байна. 
 
“Manbang”нь есөн сая харилцагчтай, тус улсын 300 хотод үйл ажиллагаа явуулдаг байна. Тайланд дурдсанаар хөдөө аж ахуйн бараа материалын тээвэрлэлт гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 83.2 хувиар өсөж нийт тээврийн 11.2 хувийг бүрдүүлсэн гэжээ. 
 
Түүнчлэн барилгын материал, нүүрс, эрдэс бүтээгдэхүүн, метал болон ган нь хамгийн их тээвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байна. 
 
Эрчим хүчний гол түүхий эд болох нүүрс нь тээвэрлэгдсэн топ барааны нэгээр нэрлэгдэж байгаа нь Өвөр Монголын Ордос хот болон Шаанси аймгийн Юлин хотын нүүрс олборлогчид тээврийн гол захиалагчид байсантай холбоотой аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine