Эдийн засаг

Дэлхийн банк 26.9 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа

Монгол Улсад “COVID-19”-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлд зориулан 26.9 сая ам.долларын санхүүжилтийг өнөөдөр Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл баталлаа. Цар тахлын халдвар тархаж, ирээдүйд тохиож болзошгүй эрүүл мэндийн хямралд илүү бэлтгэлтэй байх хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан үзэж ийнхүү баталж байгаа юм байна. Төсөл нь яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажлыг дэмжих аж. 

Төслийн нийт санхүүжилтийн 13.1 сая ам.долларын зээлийг Олон Улсын Хөгжлийн агентлагаас, 13.8 сая ам.долларын зээлийг Олон Улсын Сэргээн босголт бөгжлийн банкнаас Дэлхийн банкнаас гаргасан 14 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилтын хөтөлбөрийн багцын нэг хэсэг болгон хуваарилжээ. Мөн нийт санхүүжилтийн 4.2 сая хүртэлх ам.долларыг нөхөн санхүүжилт хийх нөхцөлтэйгөөр буюу Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн авч хэрэгжүүлсэн тодорхой шалгуур хангасан зардлуудыг санхүүжүүлэх боломжтой юм байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine