Түүхий эд

Гуравдугаар сард Замын-Үүд боомтоор 40 мянган тонн нүүрс экпортолжээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр өнөөдөр уул уурхайн түүхий эдийн экспортын нөхцөл байдлыг танилцууллаа. 

Замын-Үүд боомтоор өдөрт 14-32 тээврийн хэрэгсэл нэвтэрч 980-2,200 тонн нүүрс, 2-4 тээврийн хэрэгслээр 140-280 тонн төмрийн хүдэр экспортолж байна. Гуравдугаар сард нийт 40 мянган тонн нүүрс, 7.1 мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ. 
 
Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 23-наас байнгын тээвэрлэлт эхэлж өдөрт 20-40 машин нүүрс экпортод гарч байна. Тус өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 20,820 тонн нүүрс тээвэрлэжээ. Зэсийн баяжмалын экспорт тасраагүй учир эхний улиралд 3,879 тээврийн хэрэгслээр 118 мянган тонн баяжмал тээвэрлэсэн байна. 
 
Шивээхүрэн боомтоор 28-наас тээвэрлэлт эхэлж 236 тээврийн хэрэгслээр 6,800 тонн нүүрс экспортолсон байна. 
 
Хангимандал боомтын экспорт 30-нд дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 49 тээврийн хэрэгслээр 3,760 тонн нүүрс 19 тээврийн хэрэгслээр 1,460 тонн төмрийн хүдэр экспортолжээ. Нийтдээ 3-р сард 67.5 мянган тонн нүүрс экспортолсон байна. 
 
Бусад боомтоор нүүрс, төмрийн хүдэр, газрын тос экспортлох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine