Зах зээл

Төв банкны алт худалдан авалт 6.5 дахин өсжээ

Монголбанк энэ оны эхний хоёр сарын байдлаар 4.51 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.82 тонноор буюу 6.5 дахин өссөн дүн юм. 
 
Монголбанкны мэдээллээс үзэхэд алт тушаалт нэгдүгээр сард огцом өсөж 3.56 тоннд хүрсэн нь өмнөх сараас 4.6 дахин, өмнөх гурван сарын дунджаас 2.6 дахин их байгаа юм. 
 
Энэ оны хоёрдугаар сард алт тушаалт өмнөх сарынхаас буурч 952.5 кг болсон ч өмнөх оны мөн үетэй харьцуулбал мөн л 10 дахин өсөлтэй байжээ. 
 
Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд хууль эрх зүйн орчны тодорхой бус нөхцөл байдал бий болсонтой холбоотойгоор алт тушаалт үлэмж буурсан нь энэ оны эхний улиралд алт тушаалт ийн өндөр хувиар өсөх суурь шалтгаан болж байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine