Зах зээл

Энэтхэг улс хоёр сар хүрэлцэх эрчим хүчний нүүрс хуримтлуулжээ

Энэтхэгийн уурхайнуудын болон цахилгаан станцуудын дулааны нүүрсний нөөц 107 сая тоннд хүрсэн нь тус улсын цахилгаан станцууд багадаа хоёр сарын ажиллахад хангалттай хүрэлцэх хэмжээ аж.
 
"Энэ бол түүхэн дэх хамгийн их бэлэн нөөц боллоо. Одоогийн байдлаар худалдааны төв, байгууламж, оффисууд хаалттай байгаа тул зах зээл түгжигдсэнтэй холбоотойгоор бага эрчим хүч хэрэглэж байна. Эрчим хүчний хэрэглээ буурсан үед “Коал Индиа”-гийн бүх 350 уурхай бүрэн ажиллаж байгаа тул цаашид олборлосон нөөцийн хэмжээ нэмэгдэнэ гэж бид үзэж байна." гэж төрийн өмчит “Коал Индиа”-гийн Гүйцэтгэх захирал Economic Times-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
 
Цахилгаан станцуудын нөөц 42.5 сая тоннд хүрч, 25 хоногийн турш эрчим хүч үйлдвэрлэхэд хангалттай, уурхайн амууд дээр 64.5 сая тонн байгаа нь бараг 38 хоногийн хэрэглээг хангах үзүүлэлт юм.
 
Коал Индиа гуравдугаар сарын 26-нд коронавирусийн нөхцөл байдлыг үл харгалзан гурван сая тонн нүүрс олборлосон нь энэ төсвийн жилд нэг өдөрт олборлосон хэмжээгээрээ хоёр дугаарт орох амжилт болжээ. Энэ сард өдөрт дунджаар 2.56 сая тонныг олборлож, дунджаар 1.75 сая тонн нийлүүлэлт хийсэн байна.
 
"Бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд тулгарч буй бэрхшээлийг үл харгалзан асуудлыг шийдвэрлэж, үргэлжлүүлэн үйлдвэрлэх болно" гэж “Коал Индиа”-гийн бас нэгэн гүйцэтгэх удирдлага хэлжээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine