Түүхий эд - Газрын тос

Коронавирус АНУ-ын газрын тосны зах зээлийг цочроов

АНУ-ын түүхий газрын тосны ханш 20 ам.доллараас доош орж, хаалтын ханш 18 жилийн доод түвшинд хүрч буурсан нь коронавирусийн тархалтын улмаас эрэлт буурч үйлдвэрүүд хаагдахад хүрнэ гэсэн хүлээлттэй холбоотой байлаа. 
 
АНУ-ын WTI буюу West Texas Intermediate газрын тосны жишиг үнэ нэг баррель нь 19.92 доллараас доош унаж зургаан хувь гаруйгаар буурчээ.
 
Брент газрын тосны хувьд зургаан хувиар буурч баррел нь 23.03 ам.доллар болсон нь 2002 оноос хойш тогтсон хамгийн бага үнэ юм. 
 
Обамагийн эрчим хүчний зөвлөх асан Жейсон Бордофф хэлснээр "Энэ бол газрын тосны түүхэн үнийн уналт бөгөөд бүх тосыг нийлүүлэх газар байхгүй тул цаашид ч үргэлжилнэ". Мөн тэрбээр “Үйлдвэрлэлийн сул зогсолт хурдацтай нэмэгдэх учраас занарын салбарынхан хүчтэй өвдөлт мэдэрнэ” гэж нэмж хэлжээ.
 
Орчин үеийн газрын тосны салбарт урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээгээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ гарцыг хаахаас өөр аргагүй болж байгаа тул үүнтэй зах зээл тэнцвэржих хүртэл хэсэг хугацаанд бага үнэ тогтохоор хүлээгдэж байна. 
 
WTI газрын тосны хувьд 2002 оноос хойш анх удаагаа 20 ам.доллараас доогуур үнээр зарагдаж байгаа тохиолдол юм. АНУ-ын занар, Канадын элснээс тос олборлох технологи нь өртөг өндөртэйн учир үнийн энэ түвшинд ашиг олох боломжгүй болж байгаа тул салбар тэр чигтээ үйлдвэрлэлээ зогсоох магадлалтай байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine