Түүхий эд

Шивээхүрэнгийн экспорт өнөөдөр эхэллээ

“Шивээхүрэн боомтын нүүрс экспорт энэ сарын 30 буюу даваа  гарагаас  эхэлнэ. Тусгай горимоор үйл ажиллагаа явуулах бэлтгэл 100 хувь хангагдсан” гэж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар  мэдээлсэн. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга Л.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Шивээхүрэн боомтод ажиллаж нүүрс тээвэр явуулах бэлтгэл байдлыг хангуулжээ. Тэгвэл өнөөдөр Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээвэр явуулж эхэллээ. Жолооч нар БНХАУ-д хонохгүй, ямар нэг контакт үүсгэхгүй гарч ирэх аж. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаар холбогдох байгууллагууд бэлтгэл байдлыг хангажээ.

Онцгой горимд зохион байгуулж байгаа бөгөөд МХГ, Хил гаалийн байгууллагууд хяналт шалгалтыг тухай бүр хийж байгаа юм байна. Тээврийн компаний үндсэн жолооч нар тээвэрлэлтийг хийх бөгөөд жолооч нарын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл амны хаалт, бээлий зэргийг бүрэн байлгах ёстойг мэргэжлийн байгууллагууд анхааруулав. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine