Компани - Нүүрс

Mongolian Mining Corporation: Орлого 626.6 сая ам.доллар болж өсөв

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation компанийн борлуулалтын орлого 2019 он 626.6 сая ам.доллар болж, 6.1 хувиар өссөн талаар өнөөдөр мэдэгдлээ. 2018 онд борлуулалтын орлого нь 590.7 сая ам.доллар байсан юм. Үүнийг өнгөрсөн оны ам.долларын дундаж ханшаар тооцож үзвэл нэг их наяд 670 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан гэсэн үг юм. Тус компани Ухаа худаг болон Баруун нарангийн коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг, Монголын угаасан коксжих нүүрсний хамгийн том экспортлогч компани юм.

Өнгөрсөн онд нийт дөрвөн сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь өмнөх оны 3.9 сая тонноос өссөн байна. Борлуулалтын дундаж үнэ тонн нь 140 ам.доллар байгаа нь 2018 оны 139.7 ам.доллараас бага зэрэг нэмэгджээ. 2019 онд Монголын нүүрсний экспортын дундаж үнэ 84.1 ам.доллар байсантай харьцуулахад ММС-ийн борлуулалтын үнэ 66 хувиар өндөр байна.

Компанийн нийт ашиг 252.1 сая ам.доллар болж, өмнөх оноосоо 9.4 хувиар өссөн байна. Хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг мөн 16 хувиар өсөж 96.5 сая ам.доллар болжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine