Зах зээл - Төсөв

Уул уурхайн орлого 170.4 тэрбум төгрөгөөр буурав

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1,464.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурсан байна. Үүнээс эрдэс баялаг, газрын тосны салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9 хувиар буурчээ.

Зэсийн салбарын орлого 49 хувиар буурч 132.1 тэрбум төгрөг болсон нь хамгийн их бууралттай байв. Эхний хоёр сард 192.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь биет хэмжээний хувьд 16 хувиар, үнийн дүнгийн хувьд 90 сая ам.доллараар буурчээ. Зэсийн баяжмалын экспортын хилийн дундаж үнэ 1139.6 ам.доллар болж, 200 гаруй ам.доллараар буурчсан нь гол нөлөө үзүүлжээ.

Томоохон экспортлогчид хоёрдугаар сард нүүрсний экспортоо зогсоосноор тус экспорт ихээхэн буурсан. Үүнийг дагаж, татварын орлого 21 хувиар буурчээ.

Газрын тосны экспортын зогсолтоос шалтгаалж, газрын тосны орлого ихээр буурч 21 тэрбум төгрөг болов.

2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр чулуун нүүрс 2.7 сая тонн экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор бага байна. 2019 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол 2020 оны хоёрдугаар сард 82.3 ам.доллар болсон байна.

Өмнөд хөршид короновирус гарсантай холбоотойгоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хаах шийдвэрийг гаргасан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан нүүрсний экспортын мэдээгээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 2.9 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар буурчээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine