Зах зээл

Зэсийн ханш он гарснаас хойш 20 хувиар унав

Хятадын аж үйлдвэрийн гарц болон үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт түүхэн дэх хамгийн хүчтэй уналт үзүүлсэн тухай эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулсны дараа зэсийн ханшийн уналт мягмар гарагт үргэлжиллээ.

Нью-Йоркийн биржийн зэсийн арилжаагаар зэсийн ханш даваа гарагт таван хувь унасан бол мягмар гарагт ахин гурван хувиар буурч тонн зэсийн ханш 5,110 ам.доллар орчимд худалдаалагдаж байна. Энэ нь ор 2016 оны есдүгээр сараас хойших хамгийн доод үнэ болов. Он гарснаас хойш зэсийн ханш даруй 20 хувиар буурсныг илтгэж байна. 

Энэ оны эхний хоёр сард Хятадын ДНБ-ий өсөлт дунджаар -13 хувь байхаар байна

Даваа гарагт танилцуулсан мэдээлэлд Хятадын аж үйлдвэрийн тохиролцсон гарц энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар буурсан байна. Арванхоёрдугаар сард энэ үзүүлэлт 6.9 хувиар өсөөд байв. Энэ нь түүхэн дэх хамгийн хүчтэй уналт бөгөөд Блумбергийн эдийн засагчдын хүлээлтийн графикийн -3 хувийн медианаас хавьгүй доогуур байгаа юм.

Барилга угсралтын салбар дахь үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар буурсан боловч цагаан сарын амралтын дараа ихэнх цагаач ажилчид гэртээ үлдэхээр шийдсэн тул үйлдвэрлэл зогсонги байдалтай байна. Тухайлбал, шинэ барилга эхлэлт 45 хувиар, борлуулалт 40 хувиар буурсан байна. 

Хятадын эдийн засагч, Капиталын эдийн засгийн ахлах Жулиан Эванс-Притчардын дурдсанаар үйлчилгээний салбарт ч энэ уналт ажиглагдсан бөгөөд таван сая ажлын байр үгүй болж ажилгүйдэл нэмэгдсэнээр “энэ оны эхний хоёр сард ДНБ-ий өсөлт дунджаар -13 хувь байхаар байна.”

Хятадын орчин үеийн эдийн засагт ийм зүйл тохиолдож байгаагүй бөгөөд ДНБ нь 1976 онд л буурч байсан юм. Ирэх саруудад үзүүлэлт улам муудаж болзошгүй гэдгийг Жулиан Эванс-Притчард сануулж байна. 

Зэс нь цахилгаан шугам сүлжээ, барилга, тээвэр, аж үйлдвэрт өргөн хэрэглэгддэг тул эдийн засгийн өргөн хүрээний нөхцөл байдлаас хамаарч ханш нь өөрчлөгдөж байдаг. 

Дэлхийн зэсийн хэрэглээний талаас илүү хувийг Хятад хэрэглэдэг бөгөөд үйлдвэрлэлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг билээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine