Түүхий эд

Алтны ханш долоо дахь өдрөө дараалан уналаа

Даваа гарагт алтны ханш унци тутамд 250 ам.долларын уналт үзүүлснээр долоо дахь өдрөө дараалан буурсан тохиолдол болж олон улсын таваарын болон санхүүгийн зах зээлийн паник үргэлжилсээр байгааг харууллаа. 

Дөрөвдүгээр сард нийлүүлэлт нь хийгдэх алтны ханш Нью-Йоркийн “Comex market”-ийн арилжаагаар даваа гарагт 1410 ам.доллар хүртэл унасан нь өнгөрсөн долоо хоногийн хаалтын ханшаас 65 ам.доллараар буюу 4.3 хувиар буурсан дүн юм. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт алт долоон жилийн дээд хэмжээнд хүрч 1,704.30 ам.доллар болсон билээ.

“Зах зээлүүд цочролд орсон хэвээр байна” гэж “Heraeus Metals Germany”-ийн арилжаачин Александр Зумпфе хэлжээ. “АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулсан нь үүнд нөлөөлөөгүй. Хөрвөр чадвар бий болгох гэж болон алдагдлыг нөхөх зорилгоор л алтыг арилжиж байна. Зарим тохиолдолд хөрөнгө оруулагчид өөрсдийн үнэт металлын багцын үнэ цэнийг нийт багц дахь харьцааг хадгалах зорилгоор хадгалж байсан алтаа борлуулдаг юм. Бусад багцын үнэ цэн буурснаар эсрэгээрээ нийт хувьцааны багцад алтны эзлэх хэмжээ ихсэж байгаа юм” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine