Компани

У.Хүрэлсүх: “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г зөвшөөрөхгүй

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компани “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани  олон улсын бирж дээр IPO гаргахаар болсон билээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед зарим улс төрч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд эсэргүүцэж, хувьчлах гэж байна хэмээн мэдэгдээд байсан.

Тэгвэл энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойн  дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байгаа. Түүн дотор IPO хийх асуудлыг судал гэсэн. Судалж байна. Төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал гэх мэт шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн.  Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах,  IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох,  ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах  гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна. Дахиад ч сайтар судлана. “Эрдэнэс Тавантолгой” ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо,  Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг буруу мэдээлэл” хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын 2019 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын бирж дээр IPO хийх замаар борлуулж хөрөнгө оруулалт татахыг зөвшөөрсөн байдаг. Мөн Засгийн газрын 2019 оны долдугаар сарын есний өдрийн 296 тогтоолоор Зүүн Цанхийн ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанид шилжүүлж, тус компанийн IPO-г олон улсын бирж дээр гаргах талаар шийдвэрлэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл "Эрдэнэс Тавантолгой" компанийг бүхэлд нь биш зөвхөн Зүүн Цанхийн уурхай дээр ажиллах "Эрдэнэс Тавантолгой Майнинг" компанийн 30 хүртэлх хувьд IPO гаргаж, хөрөнгө оруулалт татахаар болсон юм.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрөөс нүүрсний экспортоо эхлүүлж байгаа аж. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine