Түүхий эд

Төмрийн хүдрээс бусад эрдсийн экспорт буурав

Энэ оны эхний хоёр сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 186 сая ам.доллар буюу 22.5 хувиар буураад байна. Нүүрс, зэсийн экспорт буурсан нь голлон нөлөөлжээ. Тухайлбал нүүрсний экспортын орлого 105 сая ам.доллар буюу 31 хувиар, зэсийн баяжмалын экспортын орлого 90 сая ам.доллар буюу 29 хувиар буурав.

Нүүрсний экспорт 229.4 сая ам.доллар болсон бөгөөд хоёрдугаар сард экспортыг зогсоосонтой холбоотойгоор ердөө 25 сая ам.долларын л экспорт хийжээ. Харин зэсийн баяжмалын экспортын дүн 213 сая ам.доллар болсон бөгөөд хоёрдугаар сард 105 сая ам.долларын экспорт хийсэн байна.   

Мөн газрын тосны экспортын хэмжээ 70 орчим хувиар буурч 17 сая ам.доллар болов. Өнгөрсөн оны мөн үед нэг сая баррель газрын тос экспортолж байсан бол энэ жил 287 мянган баррелийг экспортолжээ. Алтны экспорт мөн адил буурсан бөгөөд 1.6 тонныг экспортолсон нь 3.1 тонноор буурсан дүн юм. Экспортын үнийн дүн нь 115 сая ам.доллараар буурч, 80 сая ам.доллар болов. Гэхдээ нэгдүгээр сард алт огт экспортлоогүй байна.

Харин төмрийн хүдрийн экспортын орлого 90 хувиар өссөн байна. Нийт 1.4 сая тонн төмрийн хүдэр экспортолж 99 сая ам.долларын орлого олсон нь биет хэмжээний хувьд 250 мянган тонноор, үнийн дүнгийн хувьд 46 сая доллараар өссөн дүн юм. Хар тугалганы хүдрийн экспорт 59 хувиар, цайрын экспорт гурван хувиар тус тус өссөн байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine