Зах зээл

Уул уурхайн боловсролд Австралийн их сургуулиуд манлайллаа

Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг топ 10 сургуулийн жагсаалтад Австралийн их сургуулиуд зонхилжээ. 

Жагсаалтыг АНУ-ын Колорадогийн Уул уурхайн сургууль тэргүүлж, Куртин их сургууль, Баруун Австралийн их сургууль, Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль, Квийнсландын их сургууль гэсэн Австралийн дөрвөн том их сургууль топ-5-д багтсан байна. 

Мөн Монашийн их сургууль долдугаарт эрэмбэлэгдсэн бол Мелбурний их сургууль, Уоллонгонгийн их сургууль, Ньюкастлын их сургууль топ-50 жагсаалтын дээгүүрт бичигдсэн байна. 

Ингэснээр Австралийн есөн их сургууль топ-50 жагсаалтад багтсан бол АНУ болон Канадын тус бүр долоон сургууль нэрлэгджээ. 

Их сургуулиудыг эрэмбэлэхдээ, төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин, эрдэм шинжилгээний нэр хүндийг харгалзан үзэхэд Куртиний их сургууль ажил эрхлэлтийн түвшнээр 85.2 оноо (100 онооноос), эрдэм шинжилгээний нэр хүндээр хамгийн дээд оноог авсан байна. 

Топ-10 жагсаалтад Канадын Макгилл их сургууль зургадугаарт, Кингстон дахь Хатан Хааны их сургууль наймдугаарт, Чилийн Universidad de Chile болон Бритиш Колумын их сургууль нар хамтдаа есдүгээр байрт багтжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine