Түүхий эд - Нүүрс

"Космо коал", "Арвижих Энерги" компани автомашинаар нүүрс экспортолж эхэлжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр "Сайн мэдээ...Нүүрсний экспорт эхэллээ. Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэллээ хэмээн Гаалийн ерөнхий газрынхан мэдээ өглөө." хэмээн өөрийн сошиал хуудаснаа нийтэлсэн юм. 

Энэ мэдээллийн дагуу Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсээс тодруулахад "Уул уурхайн түүхий эдийн экспорт энэ сарын 15-наас эхэлнэ. Гэхдээ үүнээс өмнө жолооч нь хамгаалах хувцас хэрэглэл өмссөн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих ёсоор хийлгэсэн бол хилээр нэвтрэхийг зөвшөөрч байгаа" гэсэн юм. Үүний дагуу "Космо коал", "Арвижих Энерги" компанийн нүүрс ачсан автомашинууд өчигдрөөс эхлэн Замын-Үүд боомтоор гарч эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 1500 тонн нүүрс экспортолсон байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд Замын-Үүд боомтоор нүүрсний экспорт төмөр замаар хийгдэж ирсэн гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тус боомтоор Алаг толгой, Зүүнбаян зэрэг ордын эрчим хүчний нүүрсийг экспортолдог юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine