Зах зээл

Ашигт малтмалын хайгуулын зардал гурван хувиар буурав

“S&P Global Market Intelligence”-ээс Дэлхийн хайгуулын чиг хандлагын судалгаагаа энэ жилийн “Prospectors & Developers Association of Canada” (PDAC) олон улсын хурлын үеэр танилцууллаа. Өмнөх хоёр жил нь дараалан өсөөд байсан хайгуулын зардал 2019 онд трендээ хадгалж чадсангүй. Энэ нь олон улсын геополитикийн нөхцөл байдалтай ихээхэн хамааралтай болохыг судлаачид тайлбарлажээ. 

Судалгаагаар 2018 онд 10.1 тэрбум ам.доллар байсан өнгөт металлын хайгуулын зардал өнгөрсөн онд 9.8 тэрбум ам.доллар болж буурчээ. Дэлхийн уул уурхайн салбарын хайгуулын зардал гурван хувиар буурсан нь 2019 оны ихэнх таваарын ханш уналттай байж, алтны салбар дахь нэгдэн нийлэх үйл явцын нөлөөгөөр нэгдсэн компаниудын хайгуулын чиглэл өөрчлөгдөхөд нөлөөлсөнтэй холбоотой аж. Ялангуяа АНУ болон БНАХУ хоорондын худалдааны маргаан үнийн уналтад голлон нөлөө үзүүлсэн. Хэдий тийм ч гэсэн уурхайн талбай дахь болон талбайн ойролцоох хайгуулын төсөв өмнөх жилээс долоон хувиар өсөж 3.57 тэрбум ам.доллар болсон байна. 

"Ойрын хугацаанд таваарын эрэлт тодорхойгүй байгаа нь хайгуулын салбарт гол бэрхшээл болж байна. Үүнээс үл хамааран, өнөөгийн геополитикийн нөхцөл байдлын ашиг шимийг алт хүртлээ. Тиймээс алт нь бусад таваарын уналтыг нөхсөнөөр дэлхийн хэмжээнд хайгуулын төсөв 2020 онд ч мөн өмнөх хоёр жилийн түвшинд байна гэж найдаж байна." гэж “S&P Global Market Intelligence”-ийн Металл, уул уурхайн судалгааны захирал Марк Фергусон ярьжээ. 

Судалгааны тайланд нэг зүйлийг онцолсон нь, 2018 оноос хойш томоохон компаниуд хайгуулын зардлаа харьцангуй тогтмол барьж байгаа бол бага болон дунд түвшний компаниудад хайгуулын ажилд санхүүжилт олоход бэрхшээлтэй байгаа аж. Салбарт хөрөнгө босгоход бэрхшээлтэй байгаагаас бага, дунд компаниуд жилийн төсвөө 10 хувиар бууруулжээ. Энэ нь салбарын санхүүжилт нь орлогоос хамааралтай болж байгааг харуулж буй аж.

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine