Компани

"Рио Тинто" зэсийн шинэ төсөл эхлүүлэхэд бэлэн болжээ

"Рио Тинто" компани Баруун Австрали дахь Вину зэс-алтны төслөө эхлүүлэхээр болсон бөгөөд 2023 оноос бүтээгдэхүүний олборлолт эхэлнэ гэж үзэж байна. 

Зэсийн дараагийн гол төсөл гэгдэж буй уг төслийн хувьд одоогоор геофизикийн туршилт, өрөмдлөг хийгдэж байгаа бөгөөд газрын эзэдтэй хийх хэлцлийг эхлүүлээд байгаа аж. 

Компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Зах зээлийн эрэлт үүсэхэд сонголт бий болгох нь компанийн ажил. Үүний нэг том жишээ нь Вину юм” гэж өнгөрсөн лхагва гарагт төслийн талаар мэдээлэл хийх үеэрээ хэлжээ. 

Зэс-алт-мөнгөний илэрц бүхий Вину нь Зүүн Пилбара дахь "Newcrest"-ийн Тефлер хэмээх зэс-алтны уурхайгаас ойролцоогоор 130 км зайд оршино. Ингэснээр сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн том экспортын боомт болох Хедландаас зүүн өмнө зүгт 350 км орчим холд зэсийн хэд хэдэн боломжит орд олдоод байна. 

Сүүлийн хоёр жилд "Рио Тинто" зэсийн салбарт ихээхэн хөрөнгө оруулж байгаа нь нийлүүлэлт буурахын зэрэгцээ дэлхий даяар эрчим хүчний сүлжээнүүд өргөсөж, цахилгаан автомашины хөгжил нь эрэлтийг нэмэгдүүлснээр ойрын хугацаанд зах зээл хомстолд орно гэж үзэж буйтай холбоотой. 

Өнгөрсөн жил Аризона мужид тогтоосон зэсийн төслөө хэрэгжүүлэхэд 302 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Баруун Австралид "Antipa Minerals"-тай хамтран Ситадел, Перугийн зүүн өмнөд нутаг дахь Беренгуела зэрэг төслийг дэмжиж буй. Түүнчлэн Чилийн хойд хэсэгт хайгуулын зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаад буй юм.

Санхүүгийн ахлах мэргэжилтэн Жэкоб Стаусхолм ч мөн Рио Тинтог зэсэд анхаарал хандуулж, хайгуулын зардлын ихэнхийг бүрдүүлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. 

"Рио"-гийн Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшлохоор болсон. 2020 оны эхээр анхны олборлолтыг хийхээр төлөвлөж байсан бол одоо 2021 оны гуравдугаар улиралд болж хойшлох төлөвтэй байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine