Үйл явдал

“Эрдэнэс” бонд гаргаж, банкуудад арилжиж эхэллээ

“Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ” байгууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” компанийн Эрдэнэс бондыг албан ёсоор гаргаж арилжааны банкуудад шилжүүлэн улмаар тэтгэврийн зээлийг тэглэх ажил албан ёсоор эхэлж байна. Энэ бол Монгол Улсын байгалийн баялгийг ард түмний өмчид байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлж буй нэг сайн жишээ болж байна. Цаашид тэтгэвийн рефорум хийнэ. Хулгана жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байна" гэв.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 6.0 саяас доош төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, хэрэв зээлийн үлдэгдэл нь нэг сая төгрөгөөс бага бол зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаас эзэмшүүлэх юм. 

Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авагчдын 2020 оны нэг, хоёрдугаар сарын тэтгэврийг бүрэн олгосон бөгөөд Хөгжлийн банкны баталгаатай “Эрдэнэс” бонд гаргаж, арилжааны банкуудад арилжихад бэлэн болгоод байгаа аж. “Эрдэнэс силвер ресурс” компани Салхитын ордтой холбоотой шүүхийн асуудлыг цэгцэлж, ордын шинэчилсэн ТЭЗҮ-г хийгээд байгаа бөгөөд татвараа тооцсон дүнгээр 569.0 тэрбумын цэвэр ашигтай байх урьчилсан тооцоо гараад байгаа юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine