Компани - Оюутолгой

Засгийн газар, “Туркойз Хилл” татварын маргаанаа Арбитраар шийдвэрлүүлэхээр болов

 

Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани хооронд удтал үргэлжилсэн татварын маргаанаа Лондонгийн Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон байна. Энэ талаар “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдсэн бөгөөд Арбитрын шүүхийн шийдвэрийг талууд бүрэн биелүүлэх ёстой аж.

2018 оны нэгдүгээр сард Монголын Үндэсний татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. “Оюу толгой” компани үүний 4.8 сая долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Талууд уг асуудлаар хоёр жил орчим хэлэлцээр хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй болохоор эцсийн шийдвэрийг Арбитрын шүүхээр гаргуулахаар болж байгаа аж. 

Лондонгийн Арбитрын шүүхээр Монголын Татварын албаны тавьсан татварын акт нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлүүлэх юм. Хэрэв Арбитрын шүүх Монголын Татварын алба үндэслэлтэй акт тавьсан байна, Монгол Улс уг татварыг авах эрхтэй гэж шийдвэл “Оюу толгой” компани цаашид уг татваруудыг төлж явах болно. Хэрэв Татварын алба үндэслэлгүйгээр татвар нэмж авах гэж байна хэмээн Арбитрын шүүх үзвэл “Оюу толгой” компани 150 сая ам.долларын татварыг төлөхгүй байх нөхцөл бүрдэх юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine