Эдийн засаг

Уул уурхайн орлого 197.6 тэрбум төгрөгөөр буурчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж 2020 оны нэгдүгээр сарын статистик мэдээллийг танилцууллаа.

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого нэгдүгээр сард 152 тэрбум төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 197.6 тэрбум төгрөг буюу 56.5 хувиар буурсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 81.2 тэрбум төгрөг буюу 9.6 хувиар буурч 767.7 тэрбум төгрөгт хүрчээ. 

Бүтээгдэхүүн тус бүрээр авч үзвэл зэсийн олборлолт, борлуулалтаас 43.7 тэрбум төгрөгийн татвар, хураамж төсөвт төвлөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 74 хувар буюу 124.4 тэрбум төгрөгөөр буурсан нь хамгийн их бууралттай бүтээгдэхүүн болж байна. Харин нүүрсний салбар хамгийн их буюу 64.9 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт оруулсан боловч энэ нь мөн л 53.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн төмрийн салбарын төлсөн татвар, хураамж өнгөрсөн оны мөн үеээс 40.9 хувиар буурч нэг тэрбум төгрөгөөс ч бага болжээ. 

Түүнчлэн цайр 2.9 тэрбум, Жонш 1.3 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн нь 41.8 болон 68.2 хувиар тус тус буурсныг илтгэж байна. 

Харин алтны салбарын төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 220 хувиар өсөж 7.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц дуусаагүй байснаас алт тушаалт буураад байсантай холбоотой юм.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine