Үйл явдал

Тавантолгой цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгой ордын эрчим хүчний хэрэгцээг урт хугацаанд дотоодоос хангах тухай асуудлыг тусгасан байдаг. Үүний дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсын Засгийн газар "Оюу толгой" ХХК-ийн хооронд “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г байгуулж, 2023 оны зургадугаар сарын 30-ны дотор Тавантолгой ордыг түшиглэн цахилгаан станц барьж ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан юм. 

Тавантолгойн цахилгаан станц 2024 оны зургадугаар сард ашиглалтад орно

Шинээр боловсруулсан ТЭЗҮ-ийн дагуу 300 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих бөгөөд төслийн нийт зардлын тооцоолол нь 924 сая ам.доллар хэмээн "Туркойз Хилл Ресурс" компани мэдээллээ. Гэхдээ зарим шимтгэл, тусгай зөвшөөрөл авах зардал, “Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ”-ний нөхөн төлбөр зэрэг зардлыг тооцоололд оруулаагүй байна.

"Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ" нь 2016 оны зургадугаар сард байгуулагдсан бөгөөд Япон улсын "Марубени" корпораци, Монгол Улсын "М-Си-Эс" компанитай хамтран 450 МВт хүчин чадал бүхий цахилгаан станцыг нэг тэрбум ам.доллараар барихаар төлөвлөж байсан юм. 

Одоогийн байдлаар Тавантолгойн цахилгаан станцыг 2024 оны зургадугаар сард ашиглалтад бүрэн орно хэмээн төлөвлөж байна. Энэхүү төлөвлөлт, заагдсан хугацааг Засгийн газар болон "Оюу толгой" ХХК хамтын ажиллагааны үр дүнд тогтоосон гэдгийг онцолжээ. 

Цахилгаан станц ашиглалт орох хүртэл хугацаа шаардагдах учир “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд заасны дагуу Оюу толгойг эрчим хүчний дотоодын эх үүсвэрээр хангах өөр боломжийг компани эрэлхийлж байгааг цохон тэмдэглэжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine