Компани

Иргэд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас ногдол ашиг авахаар боллоо

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр албаныхан мэдээлэл хийв. Энэ үеэр нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдоно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдэгдлээ. Энэ шийдвэр гарсанаар Монгол Улсын иргэн бүрд байгалийн баялгаас хувьцаа эзэмших хэлбэрээр өгөөж хүртэж байгаа анхны тохиолдол болж байна.

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой. Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор “Эрдэнэс-Тавантолгой” нэгдсэн
бүртгэлийн аппликейшнийг танилцуулав. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс
холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм байна.

Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас, “Эрдэнэс-тавантолгой” апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай гэнэ. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13:00 цагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх аж.

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо
527 47.130 10.844
536 48.240 28.160
741 66.690 334.519
750 67.500 667.898
848 76.320 41.359
857 77.130 131.256
955 85.950 9.393
964 86.760 34.491
1063 95.670 56.346
1072 96.480 1.080.592
 


Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine