Үйл явдал

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын хэлсэн онцлох эшлэлүүд

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах болсныг мэдэгдлээ. Түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэе.

-”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт өмнө нь байгаагүйгээр өсөж, 15.5 саян тонн нүүрс борлуулж, 1.03 тэрбум ам.долларын орлого олсон. 

-Өнгөрсөн жил нэгж хувьцаанд 25 төгрөг ногдохоор байсан тул ногдол ашиг хуваарилахын оронд бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Энэ жилийн хувьд нэг хувьцаанд ногдох ашиг 90 төгрөг болж өссөн. 

-Миний гар утсанд ногдол ашиг олго гэж 500-гаад мессеж ирсэн. 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил бэлтгэл ажлаа хангаад гуравдугаар сарын 1-нд эхлэх ёстой байсан ч Корона вирусийн дэгдэлттэй холбоотойгоор нэг сар орчим хугацаагаар хойшлох төлөвтэй байна.

-Ханги-Мандалын автозамын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. 

-Баяжуулах үйлдвэр болон Коксын үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулагчдаас санал авч олон улсын дүрэм журмын дагуу явуулахаар бэлдэж байна.

-Компанийн ашиг орлого нэмэгдсэн нь түүхий эдийн үнэ өндөр байгаатай холбоотой. Үүнээс гадна компанийн сайн засаглалын үр дүн, хил гаалийн нэвтрэлтийг нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн. Оргил үедээ 1300 машин хүртэлх нүүрс экспортолж байна. 

-Корона вирусийн дэгдэлт гуравдугаар сардаа намжиж, дөрөвдүгээр сараас олон улсын худалдаа нээгдвэл нүүрсний борлуулалтын хэмжээ нэмэгдэх магадлал өндөр байна гэдгийг гадны экспертүүд хэлж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine