Компани

“Turquoise Hill Resources” хувьцаагаа нэгтгэнэ

“Turquoise Hill Resources” ХК энгийн хувьцаагаа нэгтгэх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг хүлээж байна гэв. Хувьцааг нэтгэх болсон учир шалтгаан болон нарийвчилсан мэдээллийг хувьцаа эзэмшигчдийн хурлын тайланд дэлгэрэнгүй тусгаж 2020 оны хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдод хүргүүлах аж. 

Мөн тус компани “Nasdaq Stock Market LLC” биржийн жагсаалтаас сайн дураар гарч буйгаа мэдэгдлээ. Насдакийн бүртгэлээс гарч буй нь уг компанийн Нью-Йоркийн болон Торонтогийн Хөрөнгийн бирж дэх бүртгэлд нөлөө үзүүлэхгүй гэсэн юм. 

Насдакаас өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа нь 30 хоногийн турш нэг ам.доллараас хямд болж захиалгын босго үнэд хүрэхгүй болсноор 5450(a)(1) дүрмийг хангахгүй болсон тухай мэдэгдсэн байна. Насдакийн дүрмийн дагуу захиалгын босго үнийн шаардлагыг биелүүлэхэд компанид 180 өдрийн хугацаа бий бөгөөд хэрэв бүртгэлийг “Nasdaq Global Select Market” ангиллаас “Nasdaq Capital Market”- ангилалд шилжүүлэхийг Насдак зөвшөөрвөл ахин 180 хоногоор сунгах боломжтой. 

Гэсэн хэдий ч, хувьцаа нь Нью-Йоркийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэйн улмаас компанийн бүртгэлийг шилжүүлж, хувьцааг нэгтгэх замаар захиалгын босго үнийн шаардлагыг эргэн хангахад шаардагдах хугацааг 180 хоногоор сунгахыг Насдак зөвшөөрөөгүй байна.

2019 онд Насдак биржээр арилжигдсан компанийн энгийн хувьцаа нь дэлхий даяар арилжигдсан дүнгийн тав хүрэхгүй хувь нь байгаа тул компани Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байснаар хөрөнгө оруулагчдад хагалттай хөрвөх чадвар бий болгож өгч байна гэж үзжээ. Тиймээс Насдакийн хөрөнгийн биржийн жагсаалтаас гарснаар компанийн удирдлагын зардлыг бууруулна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Компанийн таамаглаж буйгаар хувьцаа нь гуравдугаар сарын 5-наас арилжаа нь зогсох аж. 

“Turquoise Hill Resources” ХК-ийн хувьцаа өнгөрсөн оны долдугаар сарын 16-наас хойш нэг ам.доллараас хямд үнээр арилжаалагдаж байгаа бөгөөд “Оюутолгойн гэрээг Монгол Улсын ашиг сонирхол, эрх ашигт нийцүүлэх тухай” УИХ-ын тогтоол батлагдсанаас хойш хувьцааных нь ханш 40 орчим хувиар өсөөд байгаа боловч нэг ам.долларт хүрэхгүй байгаа юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine