Үйл явдал

Монгол-Хятадын хилээр иргэд нэвтрэх боломжгүй боллоо

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоо хаах шийдвэр гаргалаа. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв. Тэрбээр  “Маргааш буюу энэ сарын 14-нөөс эхлэн БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна.

 БНХАУ-д байгаа 6000 орчим иргэнээ татан авсан

Өөрөөр хэлбэл, маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаан байвал Консулын газраар дамжуулж холбогдоно” хэмээх мэдээллийг өглөө. Харин Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр зам, Гашуунсухайт, агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг зогсоолоо. БНХАУ-д байгаа 6000 орчим иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана. Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Онгоц нисэх асуудлыг Засгийн газар цаашид шийднэ. Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна” гэлээ. 

Түүнчлэн өнөөдрийн 16.00 цагаас эхлэн цагаан сартай холбоотой зар сурталчилгаа, шторкийг бүрэн зогсоохоор болоод байгаа юм. Засгийн газар ээлжит бус хурал үргэлжилж байгаа бөгөөд Хөх хот, Бээжин, Эрээний галт тэргийг зогсоох асуудлыг хэлэлцэж байна. Үүнээс гадна, урд хөршийн хилийг хаах, цагаан сарын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, Нисэх онгоцны тийз буцаах тохиолдолд тодорхой хэмжээний хувь авдаг байсныг болиулах асуудлыг хэлэлцэж байгаа аж.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine