Компани

“Оюу толгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татварт төлжээ

“Оюу толгой” компани 2019 оны дөрөвдүгээр улиралын тайлангаа өнөөдөр танилцууллаа. Танилцуулгын эхэнд гүйцэтгэх захирал Армандо Торрес “Өнгөрсөн арван жилд тус компанийн дотоодод зарцуулсан нийт хөрөнгө 10 тэрбум ам.доллар давсан” гэдгийг онцлов. 

“Оюу толгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татварт төлж, 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ. Баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 146.346 тонн хүрч, 2019 оны төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Мөн 241.840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж,  2019 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.  

Армандо Торрес “Бид үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилласаар ирсэн. Хамгаалалтын хувцасыг Ханбогдод, хамгаалалтын бээлийг Даланзадгадад, хамгаалалтын гутлыг Улаанбаатарт үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа компаниуд орон нутгийн үндэсний компаниуд байгааг дуулгахад таатай байна. Манай компани аюулгүй ажиллагааг тэргүүнд тавьдаг. “Рио тинто” групптээ “Оюу толгой” компани аюулгүй ажиллагаагаараа тэргүүлж байна. Аюулгүй ажиллагааг илтгэдэг 200.000 хүн цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт өнгөрч буй онд 0.16 байж бид хамт олноороо аюул, ослоос ангид байхыг хичээж ажилласан. Бид зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээнүүд дээр ажиллаа. “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар болон Мобикомтой газартай хамтран хэрэгжүүлсэн.  “Оюу толгой” үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш сайн хөрөнгө оруулагч байсаар ирсэн. Монгол мэргэжилтнүүд Канад, АНУ, Австрали, Их Британи, Сингапур дахь “Рио Тинто”-гийн салбаруудад ажиллах болсон. Энэ нь эргээд Монголд ирэх томоохон хөрөнгө оруулалт” гэв. 

 “Оюу толгой” компани 2019 онд гүний уурхайн Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгаад байгаа юм. Ингэснээр үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой болжээ. Бүтээмж сайжруулах ажлын хүрээнд дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн түвшин өсөж гуравдугаар улирлын дундаж болох 1.214 метрээс их буюу дунджаар 1.607 метрийн ахиц гаргасан байна. Харин дөрөвдүгээр улиралд шинэ амжилт тогтоож 1.809 метрийн нэвтрэлт хийсэн гэдгийг Армандо Торрес онцоллоо. Одоогоор агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил урагшилж байгаа бөгөөд хоёр барилгын хүзүүвчийг суурилуулж дуусгажээ. 2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хийж байгаа юм байна. 

Зэсийн баяжмалын үйлдвэрлэл найман хувиар буурчээ

Ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад найман хувиар буурсан байна. Баяжмалын агууламж дөрөвдүгээр улиралд 21 хувиар буурсан нь бүтэн жилийн үзүүлэлт 11 хувиар буурахад нөлөөлсөн ч бүтээмжийн сайжруулалтын хүрээнд тэнцвэржүүлж чадсан гэдгийг “Оюу толгой” компанийн удирдлага онцлов.  2018 онд 146.346 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 125.000-155.000 тонныг үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө биелүүлжээ. Харин 2019 онд 241.840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 180.000-220.000 унцыг үйлдвэрлэх төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. 2019 онд 40.777.225 тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ.  Түүнчлэн үйлдвэрлэлд 15 сая шоо метр ус ашиглаж,  14 орчим тэрбум төгрөгийг төлбөрт нь төлсөн байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine