Компани - Нүүрс

“Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого өссөн ч ашиг буурав

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан гарчээ. Тус компани 2019 онд 263.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого (ББӨ нь 201 тэрбум төгрөг) олж, 48 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улс, орон нутгийн төсөвт 14.6 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төвлөрүүлсэн байна.

Тус компани 2018 онд таван сая тонн нүүрс борлуулахаар зорьж байсан ч 1.8 сая тонныг экспортолсон байдаг. Ингэснээр 226.4 тэрбум төгрөгийн орлоготой ажилласнаас цэвэр ашиг нь 52.8 тэрбум төгрөг байжээ. Харин 2017 онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байснаас харахад тус компанийн ашгийн хэмжээ хоёр жил дараалан буурч байна.

“Тавантолгой” ХК 32.3 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөртэй бөгөөд үүний 15.3 тэрбум нь татварын өр, 15.5 тэрбум нь урьдчилж орсон орлого аж. Тус компанийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг бол “Ажнай Корпораци” 19.73 хувь, “Шандас Импекс”компани 16.97 хувийг эзэмшдэг.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine