Түүхий эд - Нүүрс

Коронавирус Хятадын нүүрсний гарцыг бууруулна

Коронавирусийн аюулын улмаас Хятадын нүүрс олборлолт хүнд байдалтай байгаа нь нүүрсний зах зээлд тааварлашгүй нөхцөл байдал үүсгэж байна. Нэг талаас хөл хорионы улмаас Хятадын нүүрсний уурхайнуудын гарц буурах магадлалтай байгаа бол нөгөө талаас нийлүүлэлт ч хумигдаж эхэлсэн. Энэ нь нүүрсний үнэ өсөхөд гол нөлөө үзүүлж мэдэхээр байна. 

үнэ нь өсөх цөөн хэдэн таваарын нэгд нүүрс тооцогдож байна

Ньюкастлын нүүрсний фьючерс ханш өнгөрсөн долоо хоногт есөн хувиар өсөж тонн тутам нь 72.2 ам.доллар хүрсэн байна. “Женжоу Таваарын Бирж” дэх үнэ долоо хоногт 3.6 хувиар өссөн нь бараг л сүүлийн нэг жилд ажиглагдсан хамгийн өндөр өсөлт болж байна.

Хятадын Цагаан сар дуусаж нүүрсний уурхайнууд ажиллаж эхлэхэд нь үхлийн аюултай тахал саад болсноор Хятадад импортын эрэлт бий болж үнийг хүчтэй дэмжих нөхцөл байдал үүслээ. Үнийн уналт дэлхий даяар газрын тос, зэс гээд бүх л түүхий эдэд ажиглагдсан боловч нүүрс нь үнэ нь өсөх цөөн хэдэн таваарын нэгд тооцогдож байна. 

Хятадын уурхайнууд урт амралтын дараа ажиллаж эхлэх нь хэдий хэр хугацаагаар хойшлохоос хамаарч үнэ нь тогтоно гэж “Нью Хөүп” группийн Ерөнхий захирал Шэйнь Стефан хэлжээ. Тээвэрлэлтийн хэмжээ бага байгаа нь “Хятадад нэвтрэх зардлаар Австралийн нүүрс илүү өрсөлдөх чадвартай болоход нь тусалж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Гарцын таналт 

Уурхайн үйл ажиллагааг зогсоосноор Хятадын нүүрсний олборлолт 145 сая тонноор буурах магадлалтай гэж "Daiwa Capital Markets Hong Kong" компанийн шинжээч Деннис Ип ярьжээ. Энэ нь тус улсын өнгөрсөн оны нийт гарцын дөрөв орчим хувь бөгөөд импортын бараг тал хувьтай нь тэнцүү гэхээр зах зээлд үлэмж нөлөө үзүүлэх магадлалтай. 

Гэсэн ч импорт өсөх нь тийм ч баталгаатай биш хэвээр байна. Учир нь уртасгасан хөл хорио нь газар, далай, агаарын тээврийг ч зогсоогоод байгаа юм. Тиймээс экспортлогчид Хятадад усан онгоц нэвтрүүлэх, эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд бэрхшээлтэй тулгарах болно.

Шингэрүүлсэн байгалийн хий болон зэсийн Хятадын талын импортлогчид хэдийнээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас худалдан авалтаа цуцалж, вирусын нөлөөгөөр логистик болон ажиллах хүчний хувьд барааг хүлээн авах боломжгүйгээ илэрхийлсэн. 

Хангалттай их нөөц

Зарим цахилгаан станцын нөөцөлсөн нүүрсний хэмжээ нь импортын худалдан авалтыг өсөх боломж олгохгүй гэж зарим худалдааны компани үзэж байгаа юм. Хятадын нүүрсний тээвэр, түгээлтийн ассоциацын мэдээлснээр хоёрдугаар сарын 7-ны байдлаар зургаан гол хэрэглэгч нь 44 хоногийн хэрэглээний нөөцтэй байгаа нь баярын амралтын өмнө 33 хоногийн нөөцтэй байсантай харьцуулахад өссөн байгааг илтгэж байна. 

Түүнээс гадна, Хятад улс одоогоор дотоодын үйлдвэрлэлээ сэргээх гарцыг эрэлхийлж байна. Үндэсний эрчим хүчний удирдлагын төв мэдэгдэл хийхдээ эрх баригчид дотоодын нүүрсний үнийг тодорхой түвшнээс дээш өсөхөөс сэргийлж тээврийн сүлжээ, үйлдвэрлэлийн төвүүдтэй холболтыг сайжруулах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine