Компани

"Elixir Energy" сайн чанарын нүүрс олсон хэмээв

Elixir Energy Limited компани өөрсдийн 100 хувь эзэмшдэг Номгон IX талбайн өрөмдлөгийн үр дүнд газрын гүнд 300 метрт зузаан давхарга бүхий хий агуулсан нүүрс олсон тухайгаа өчигдөр мэдэгдлээ.  

Геологичдын хэмжилтээр цэвэр нүүрсний давхарга нь үүнээс даруй 63 метрийн гүнд орших бөгөөд өрөмдлөгөөр тогтоогдсон хамгийн зузаан хэсэг нь 51 метр буюу 373-424 дэх метрийн гүнд байгаа аж. Өрөмдлөгийн нийт гүн 491 метр байжээ. 

Талбайн геологичдын тайлагнаснаар олдсон нүүрсний чанарыг Сайн чанарын нүүрсний ил тод байдлын түвшинд техникийн үнэлгээ хийх AS 2519-1993 удирдамжийн дагуу C3-C4 чанартай нүүрс давамгайлж байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл, Угтаал-1 өрөмдлөгөөс чанарын хувьд илүү болохыг тодорхойлсон байна. 

Хийн агууламжийг хэмжих зорилгоор авсан дээж нь бүхэлдээ асар их хэмжээний хийн бөмбөлөг агуулж байсныг тэмдэглэсэн байна. 

"Elixir Energy Ltd" компани нь Номгон IX нүүрсний метан хийн давхарга бүхий талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээтэйгээр байгалийн хийн хайгуул хийж буй юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine