Зах зээл

Уул уурхайн салбар дахь хувийн хөрөнгө оруулалт огцом буурав

"Preqin" судалгааны байгууллагын сүүлийн судалгаагаар хувийн хөрөнгө оруулалтын сангуудын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн онд ихээхэн буурч найман жилийн доод түвшинд хүрсэн байна. 

Өнгөрсөн жил уул уурхайн салбарт нийтдээ 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дөрвөнхувийн хөрөнгө оруулалтын сан хийжээ. Энэ нь 2018 оны 2.5 тэрбум доллараас буурч 2012 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани, баялгийн сан, нийтийн болон хувийн тэтгэврийн сан, хандивын сан, дундын болон гэр бүлийн зэрэг найман сангаас нийтдээ 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байсантай харьцуулахад үлэмж буурсныг харуулж байна. 

Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын ихээхэн хувийг "Tembo Capital"-ийн уул уурхайд өгсөн хоёр дахь санхүүжилт бүрдүүлж байна. Лондон төвтэй уг сан Африк дахь жижиг, дунд төслүүдэд 177 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 

Одоогоор уул уурхайд хөрөнгө оруулах сонирхолтой 14 сан долоон тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор ажиллаж байна. 

Өнгөрсөн жилийн уул уурхайн үзүүлэлт нь газар тариалангийнхтай харьцуулахад эрс ялгаатай байгааг “Preqin” онцолжээ. Газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ уул уурхайгийнхаас 12 дахин, 2018 оноос хоёр дахин өсөж 3.6 тэрбум ам.доллар болжээ.

Нийт байгалийн баялгийн үйлдвэрлэлд буюу газрын тос, байгалийн хий, мал аж ахуй, ус, олборлох салбарт хийгдсэн хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалт 109 ам.доллар болж хоёр дахь удаагаа гурван оронтой тоонд хүрчээ. Үүнд Хойд Америкийн газрын тос, байгалийн хийн хөрөнгө оруулалт гол нөлөө үзүүлсэн байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine