Үйл явдал

Томруулдаг шилээр л харах боломжтой алтан зоос бүтээжээ

Swissmint компани өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй алтан зоос бүтээснээ зарлалаа. “¼ франк”-ийн уг зоос нь 2.96 миллиметр, нэг грамм хүрэхгүй жинтэй. Хэмжээгээр нь харьцуулбал шүдэнзний толгойноос ч жижиг гэсэн үг юм. 

Хэвлэлийн хурлын үеэр тус компанийн мэдээлснээр “Swissmint нь технологийн хил хязгаарыг тэлж, өвөрмөц зүйл бүтээхийг хүссэн” гэжээ. 

Дэлхийн хамгийн том алтан зоос нэг тонн жинтэй

Энгийн нүдээр үзэх боломжгүй ч зоос дээр хөрөг дүрс хийж өгчээ. Тиймээс зоосон дээрх дүрсийг харахад зориулж томруулдаг шил, тусгай гэрлийг хамт багцалж борлуулах аж. Томруулдаг шил, гэрлийн тусламжтайгаар зоос дээрээс хэлээ гаргасан Альберт Эйнштэйний хөрөг зургийг болон бусад детайлуудыг харах боломжтой юм. 

Зоосыг 999.9 сорьц бүхий цэвэр алтаар бүтээжээ. 

Ташрамд дурьдахад дэлхийн хамгийн том алтан зоосыг “Perth Mint” компани бүтээсэн байдаг бөгөөд 50 сая ам.долларын үнэтэй цэнтэй уг зоос нэг тонн жинтэй. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine