Компани

Бразилийн прокурор Vale-г хоморголон хөнөөсөн хэрэгт буруутгалаа

Бразилийн муж улсын прокурорууд өнгөрсөн оны нэгдүгээр сард томоохон далан нурж 250 гаруй хүний аминд хүрсэн хэрэгтэй холбоотойгоор Vale SA компани, гэрээт гүйцэтгэгч болон 16 хүний эсрэг шүүхэд гомдол гаргана гэж мэдэгдлээ. 

Прокурор Брумажинд болсон ослыг “хоморголон хөнөөх гэмт хэрэг” гэж үзэж байгаа тухай Wall Street Journal сонинд нийтлэгдсэн байна. Сонинд өгүүлснээр яллагдагчаар татагдсан хүмүүсийн дотор гүйцэтгэх удирдлагууд багтаж буй аж. 

Мөн өнгөрсөн есдүгээр сард Бразилийн цагдаагийн байгууллагаас Vale болон аудитын үйлчилгээ үзүүлэгч TUV SUD компанийн 13 ажилтанд далан нурсан хэрэгтэй холбогдуулан аюулгүй байдлын талаар төөрөгдүүлсэн бичиг баримт бүрдүүлсэн хэмээн ялласан юм. 

Ослын улмаас үйлдвэрлэл зогсож, төмрийн хүдрийн үнэ өссөн зэргээс Vale компани 6.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж өнгөрсөн аравдугаар сард мэдэгдсэн. Ослын дараагаар компани зэх зээлийн үнэлгээнийхээ дөрөвний нэгийг алдсан боловч түүнээс хойш хувьцааных нь  ханш ихээхэн сэргээд байгаа билээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine