Компани

П.Ганхүү: Тэтгэврийн зээлийг тэглэх бондыг “Эрдэнэс Монгол” гаргана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмад настнуудын тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасны дагуу УИХ өнгөрсөн долоо хоногт “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлин төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг баталсан. Тус хуулийн дагуу 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргахаар болсон юм.

Энэхүү хууль гарснаар Салхитын мөнгө, алтны ордын орлогыг барьцаалан “Эрдэнэс силвер ресурс” компни бонд гаргана хэмээн албаны хүмүүс мэдээлж байсан. Тэтгэврийн зээлийг тэглэхэд төр 800 гаруй тэрбум төгрөг гаргах шаардлагатай бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөх юм. Тус асуудал ямар шатанд явж байгаа талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Иргэдийн тэтгэврийн зээлийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн хэрэгжилтийг хангахаар холбогдох албаныхан хамтран ажиллаж байна. Цаг хугацааны хувьд Цагаан сараас өмнө шийдээд явна. Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг барьцаалж, бонд босгоно. Гэхдээ энэ бонд нь “Эрдэнэс Монгол” компанийн бонд юм. Салхитын мөнгөний ордын нөөц, борлуулалтын орлого, төсөөлөлтэй холбоотой маргаанууд гараад байгаатай холбогдуулан дахин нөөцийг тогтоох ажил хийгдэж байгаа, ойрын хугацаанд тодорхой болох байх. Мөн Салхитын мөнгөний ордын нийт лицензтэй талбай нь 2800 га. Цаашид хайгуулаа яаралтай хийж, нөөцөө нэмэгдүүлэх, баяжуулсан хүдрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн тооцоотой байна” гэдэг хариултыг өгөв. 

 



Сэтгэгдэлүүд
  • zochin
  • [202.55.188.33]
  • 2020-01-21 18:32

1072 shirheg guvicaaniihaa noogdol ashgiig 3 jileer ni boondoj avayaaaaaa

  • Зочин
  • [202.126.89.113]
  • 2020-01-22 07:07

Энэ тооцоог хийж, тогтоолыг боловсруулахад шууд болон шууд бусаар оролцсон бүх хүмүүс ирээдүйн венесуэл болоход хувь нэмрээ оруулцгаасан та нар хүүхдүүдийнхээ эрүүл, боловсролтой байх боломжоос нь хумсалсан новшнууд юм даа. Ялангуяа занданшатар ба эрдэнэс монгол корпорацийнхан, ямар чадваргүй эргүү нь ийм хөгийн илт боломжгүй тооцоо хийж өгдөг байнаа? Эдний эдийн засагчид гэж арчаагүй мэдлэггүй, боломжгүй гээд хэлчих зориг ч үгүй годогдмолууд байгаа даа, энгийн прогноз модел хийж чадахгүй юу хийж цалин авдаг байнаа:

  • Ийм юм байгааг мэдсээр байж
  • [139.5.219.204]
  • 2020-01-22 08:57

Нэгнийх нь ч гэсэн өрийг тэглэе гэж байхад атаархлаа, барьцлаа, тамын тогоо гээд байсан нөхөд энийг ойлгохгүй л дээ, Улсаар нь өрөн далайд живүүлж байхад, тэтгэврээ урьдчилж аваад идцэн хүмүүс юуч болоогүй юм шиг тэтгэврийн мөнгөө аваад явах юм гэнэ! Зээлээ тэглүүлэхгүйээ! гээд нийтээрээ дуугараад, далд санаа агуулсан "хулгайч, луйварчид" -ын "наймааг" зогсоох ёстой юм байгаамшдээ!!!

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine