Үйл явдал

“Рио Тинто”-той хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ахална

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Оюутолгой төсөлтэй холбоотой Гэрээнүүдийг хуульд нийцүүлэх, сайжруулах хэлэлцээрийг “Рио Тинто” компанитай хийх Ажлын хэсгийг байгуулсан байна. Уг Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд УУХҮЯ, ХЗДХЯ, ЭХЯ, ЗТАЖЯ болон Сангийн яам, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа аж. Ажлын хэсэг эхний хуралдаанаа ойрмогхон хийнэ хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр мэдээллээ.

УИХ өнгөрсөн 11 дүгээр сард “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолоор 2009 онд байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөхийн үйлчилгээ авах, 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулахыг Засгийн газарт даалгасан юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine