Компани

Оюу толгой ХХК 146.3 мянган тонн зэс олборложээ

"Туркойз хилл ресурс" ХК 2019 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайланг танилцууллаа.  

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 32,905 тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь олборлолт агууламж багатай 4а хэсгээс 6а хэсэгт шилжсэнтэй холбоотой гэжээ. Түүнчлэн алтны олборлолт 4а хэсгээс 4b шилжсэнтэй холбоотойгоор 24,343 унци болсон нь 2018 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 

Өнгөрсөн онд үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ 146,346 тонн хүрсэн нь 125,000-155,000 тонныг үйлдвэрлэхээр төлөвлөж байсан хэмжээнд хүрснийг харуулж байна. Мөн 2019 оны алтны үйлдвэрлэл 241,840 унцид хүрч төлөвлөгөөнөөс давжээ. 

Энэ онд Оюу толгой компани ил уурхай болон гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад гарсан материалыг боловсруулж эхэлснээр зэсийн гарцыг 140,000-170,000 тонн, алтны гарцыг 120,000-150,000 унци хүргэх хүлээлттэй байна. 

Түүнчлэн дунд хугацааны зэсийн гарцын ерөнхий төлөвлөлт нь энэ онд 2019 оноос өсөж байгаа боловч алтны хувьд буурч байгаа аж. Учир нь ил уурхайн баруун өмнөд хэсэгт буй 4b хэсгийн агууламж өндөртэй хэсэг нь ёроол хэсэгт бий учир түүнд 2021 онд хүрэхээр тооцоолж буй аж. 

Үйл ажиллагааны бэлэн мөнгөн зардал энэ онд 800 саяаас 850 сая ам.доллар байхаар байна. Мөн хөрөнгийн зардал 2020 онд ил уурхайн хувьд ойролцоогоор 80 саяаас 120 сая, гүний уурхайн хувьд 1.2 тэрбумаас 1.3 тэрбум байхаар тооцжээ.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine