Эдийн засаг

Монгол Улсын экспорт 2019 онд 608 сая ам.доллароор өсөв

Монгол Улс 2019 онд нийт 152 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.6 (6.7%) сая ам.доллар, үүнээс экспорт 608 (8.7%) сая ам.доллароор, импорт 252.6 (8.0%) сая ам.доллароор тус тус өсөв. Экспорт өмнөх оноос 608 сая ам.доллароор өсөхөд чулуун нүүрсний экспорт 288.2 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 273.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ

Гадаад худалдааны ашиг урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларт хүрчээ

Гадаад худалдааны тэнцэл 2014 оноос эхлэн ашигтай гарч эхэлсэн бөгөөд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр ашгийн хэмжээ 1.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 355.4 сая ам.доллароор (31.3%) өсөөд байна. 

Манай хоёр хөрш улс гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг үзүүлдэг. Тодруулбал, БНХАУ-тай 2019 онд 8.9 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлж байна.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс, 26.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британи Улсад экспортолсон барааны 77.5 хувийг, Сингапур Улсад экспортолсон барааны 76.7 хувийг, Швейцар Улсад экспортолсон барааны 98.8 хувийг алтны экспорт эзэлсэн байна. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine