Үйл явдал

АНУ, БНХАУ худалдааны нэгдүгээр шатны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Америк-Хятадын худалдааны нэгдүгээр шатны хэлэлцээрт хүрсэн ч худалдааны дайн бүрэн зогссон гэсэн үг биш.

АНУ болон БНХАУ худалдааны нэгдүгээр шатны хэлэлцээр гэж нэрлэсэн баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тарифыг бууруулаагүй тухай мэдэгдсэн юм. Тэрбээр “Тарифыг хэвээр үлдээж байгаад хүмүүс гайхаж байна. Эс бөгөөс хэлэлцэх нөхцөлгүй болно. Гэхдээ хоёрдугаар шатны хэлэлцээр эцэслэсний дараа бүх тарифаа бууруулна.” гэжээ.

АНУ-ын албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ хэлэлцээр нь бараг 160 тэрбум ам.долларын бараанд нэмэлт татвар ногдуулахаас зайлс хийх боломжийг Бээжинд олгож байгаа гэжээ. Мөн Хятадын тал тус улсаас олон тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авч, оюуны өмчийн хулгайг таслан зогсоох үүрэг хүлээсэн гэж Дональд Трампын Тамгын газрын төлөөлөгч ярьсан байна. 
Хэдийгээр гэрээ байгуулагдсан боловч гэрээн дээрх үг, өгүүлбэрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд ил болгоогүй байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine