Эдийн засаг

Валютын нөөц дээд хэмжээнд хүрэв

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас Засгийн газарт нийт 200 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард Азийн хөгжлийн банк 100 сая ам.доллар, 2020 оны нэгдүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирсэн байна. Ингэснээр ГВАН түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэдгийг Монголбанкнаас мэдээлэв.

Гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрээд байна 

Түүнчлэн Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн,  2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүлжээ. 

Хэдийгээр гадаад худалдааны ашиг 2019 оны эхний 11 сард 1.5 тэрбум долларт хүрч, төлбөрийн тэнцэл 250 гаруй сая ам.долларын ашигтай гарсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгал өмнөх оны мөн үеэс буурч байгааг Монголбанкнаас мэдээлж байгаа. Шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүн 2019 оны эхний 10 сарын байдлаар 1.56 тэрбум ам.доллар буюу өмнөх оноос зургаа орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine