Зах зээл

Ираны хариу цохилт алт, газрын тосны ханшийг хөөрөгдлөө

Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу Иран улс агаарын пуужингаар довтолсны дараагаар алтны фьючерс ханш зургаан жилийн дээд түвшинд хүрч өслөө. 

Өсөлт удаан үргэлжлэхгүй байх магадлалтай

Хоёрдугаар сард нийлүүлэлт нь хийгдэхээр хэлцэл хийгдсэн алтны ханш унци тутам нь 1613.30 ам.доллар хүрч унци алтны үнэ 39 ам.доллараар өссөн байна. 

Түүхэн сургамжуудаас үзэхэд энэхүү геополитикийн маргаанаас үүдэлтэй өсөлт нь богино хугацаанд үргэлжлэх магадлалтайг “Macquarie Group” -ийн стратегчид анхааруулж байна. 

Тэд хэлэхдээ “Булангийн дайн, Дэлхийн худалдааны төв рүү халдсан 9/11 болон өнгөрсөн жилийн Сауди Арамкогийн Абкайк байгууламжид халдсан АНУ-ын дрон халдлагын дараагаар алтны үнэ богино хугацаанд үсрэлт харуулж байсан боловч тэр түвшиндээ удаан тогтвортой байсан удаагүй” хэмээжээ. 

Гэсэн ч, энэ удаад хэд хэдэн өөр хүчин зүйл алтны үнийг өндөр тогтоход нөлөөлж байгааг Кредит Свиссийн шинжээчид онцлон тэмдэглэжээ. Тэдгээр хүчин зүйл нь ам.долларын сулралт, төв банкуудын зөөлөн бодлого болон Вашингтон Бээжин хоорондын хэлэлцээрийн тодорхойгүй байдал хэмээн нэрлэсэн байна. 

Газрын тосны ханшийн тухайд өмнөх өдрийн арилжаанд 3.2 хувийн уналттай хаагдсан Брент газрын тосны ханш Иран хариу цохилт хийсэн талаар мэдээлэл гарсны дараагаар хэдхэн цагийн дотор эргэн 4.2 хувийн өсөлт үзүүлэв.  Гэвч арилжааны сүүлийн нэг цагийн хугацаанд 71.2 ам.доллараас эргэн унаж 69.9 ам.доллар болсноор өдрийн өсөлт нь 2.4 хувь болжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine