Түүхий эд - LNG

Австрали LNG-ийн хамгийн том экспортлогч боллоо

Шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том нийлүүлэгчийн байр суурийг Австрали Катараас булаалаа. 

Австрали улс өнгөрсөн жил 77.5 сая тонныг олзворлож, экспортолсон нь 2018 оныхоос 11.4 хувиар өссөн дүн болохыг эрчим хүчний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэгч "EnergyQuest" мэдээлсэн байна. 

Австралийн үйлдвэрлэлийн хүчин чадал 88 сая тоннд хүрсэн

Катарын үйлдвэрлэлийн эцсийн тайлан хараахан гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар 75 сая тонн болохоор байгаа аж. Австралийн үйлдвэрлэлийн хүчин чадал 88 сая тоннд хүрээд байгаа бол Ойрхи Дорнод дахь гол өрсөлдөгчийнх нь хүчин чадал 77 сая тонн юм. 

Австралийн шингэрүүлсэн байгалийн хийн экспортын дийлэнх буюу 57 хувийг Баруун Австралиас хийж буй бол Квийнсланд муж 29 хувийг эзэлж удаалж байна. 

“EnergyQuest”-ийн шинжээчдийн тооцоолсноор Австрали улс уг бүтээгдэхүүний экспортоос 49 тэрбум австрали долларын орлого олжээ. Өмнөх онд энэ орлого 43.3 тэрбум австрали доллар байсан аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine