Зах зээл

Уул уурхайн топ 50 компани

Уул уурхайн салбарын дэлхийн топ 50 компанийг MINING.COM зах зээлд эзлэх хувь хэмжээнд нь үндэслэн эрэмбэлснээ танилцууллаа. 

Өнгөрсөн онд “Топ 50”-ийн нийт үнэлгээ 150 гаруй тэрбум ам.доллараар өссөнөөр 1 их наяд ам.долларт тун ойртсоныг онцолжээ. 

Тэргүүлэгч долоон компани нь энэ жагсаалтын нийт үнэлгээний талаас илүү хувийг бүрдүүлж буй бөгөөд өнгөрсөн онд “Норилск” болон “Англо Американ” палладий металлын үнийн өсөлттэй холбоотойгоор үнэлгээ нь өссөн ч энэ нь Швейцарийн Гленкорь зах зээлийн үнэлгээгээ 10 тэрбум ам.доллараар алдсаны дэргэд бага байв. Никелийн удаан хугацаанд үргэлжилсэн өсөлтөөс Норилск Москвагийн бирж дээрх үнэ 15 тэрбум ам.доллараар нэмэгдэж, дэлхийн уул уурхайн компаниудын дотор үнэ цэнээрээ дөрөвдүгээрт бичигдэх боллоо.  

“АнглоПлат”-ийн уналтыг эс тооцвол алт үйлдвэрлэгчдэд ээлтэй жил байж жагсаалт дахь үнэт метал олборлогч болон дамжуулагч компаниудын багц 58 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. 

Лити үйлдвэрлэгчдийн хувьд батарейн түүхий эдүүдийн эрч чангарахтай зэрэг өрсөлдөөн ширүүссэн бөгөөд Чилийн “SQM”-ийн уналт ам.доллараар харьцуулбал Гленкорийнхоос бага ч хувиар илэрхийлбэл хамгийн том нь болж байна. Хэрэв Шенжений сүүлийн өсөлтийг эс тооцвол “Тианци Литиум” топ 50-д багтахгүйгээс гадна “Ливент”, “FMC” топ 80-д ч орж чадахгүй. 

“Чайнай Молибденум” кобальтаас олсон орлого нь ихээхэн өссөн ч зах зээлийн үнэлгээг нь өсөхөд тус болсонгүй. Тус компани жагсаалтын 28 дугаарт бичигдсэн бөгөөд 2017 онд 10 дугаарт эрэмбэлэгдэж байсан удаатай. 

Ман жагсаалтын 12 дугаарт бичигдэхэд аз дутсан Азийн өөр нэгэн компани бол цайрын нөлөөгөөр өнгөрсөн жил зах зээлийн үнэлгээгээ 22 хувиар алдсан Энэтхэгийн “Веданта” юм.

Хэрвээ алтны үнийн өсөлт үл ялиг хүчтэй байсан бол B2Gold (№52), Zhaojin Mining (№54), Ямана гоулд (№53), “Detour Gold” (№56) нар эхний 50-д багтах бүрэн боломжтой байлаа. 

Түүнчлэн топ 50-д багтах боломжтой компаниудаар зах зээлийн үнэлгээ нь 3.5 тэрбум ам.доллараар 55 дугаарт эрэмбэлэгдсэн, дэлхийн хамгийн том нээлттэй уран олборлогч, Канадын “Камеко”; 4.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй, Перугийн “Buenaventura”; үнэ цэнээ өнгөрсөн жил 80 хувиар өсгөж 3.3 тэрбум ам.доллар хүргэсэн, цагаан алт болон зэс хайгч “Айвенхоу”-г нэрлэж байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine