Зах зээл

2019 онд алт худалдан авалт 30 хувиар буурав

Монголбанк 2019 онд 15.2 тонн алт худалдаж авчээ. Энэ нь 2018 оноос 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлт юм. 2019 оны сүүлийн сард 761.3 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 тонноор бага дүн байлаа. Тайлант сард нэг грамм алт худалдаж авсан дундаж үнэ нь 132.9 мянган төгрөг байв.

Таван жил дараалан өсөөд байсан Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2019 онд буурч байна. Энэ нь өнгөрсөн жил Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны АМНАТ-ийг 5 хувь болгож нэмсэнтэй холбоотой юм. Учир нь АМНАТ-ийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байсан эхний гурван сард алт тушаалт ердөө 784 кг болж, өмнөх оны мөн үеэс 66 хувиар буурсан дүнтэй байв.

Монголбанкны мэдээлснээр 2018 онд нийт 22 тонн алт худалдан авч байсан нь өмнөх оноосоо 9.5 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа. Ингэж өссөн нь “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар хэрэгжүүлсэн нь алт худалдан авалтын дүн өсөхөд эерэгээр нөлөөлж байсан юм. Мөн тухайн онд Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэж тус банк үзэж байв.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine