Компани - M&A

“Vale” нүүрсний хувьцаагаа зарж, төмрийн хүдрийн хувьцаа худалдан авав

Уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг Бразилийн “Vale” Хятадад эзэмшдэг нүүрсний уурхайн хувьцааг зарах болсноо мэдэгдлээ. Henan Longyu Energy Resources компанид эзэмшдэг 25 хувийн хувьцаагаа Хятадын Yongmei Group-т нэг тэрбум 65 сая юань буюу ойролцоогоор 152 сая ам.доллараар худалджээ. Энэ оны нэгдүгээр улиралд хэлцэл эцэслэгдэнэ хэмээн тус компани мэдэгдэв.

Henan Longyu Energy Resources компани нь Хэнан мужид нүүрсний хоёр уурхай эзэмшдэг бөгөөд жилийн 3.4 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс олборлодог бөгөөд Yongmei Group хяналтын багцыг нь эзэмшдэг байна. 


Түүнчлэн “Vale” дөрвөн жилийн өмнө Bradesco BBI-д зарсан Minerações Brasileiras Reunidas –н 36.4 хувийг худалдаж авахаар болсон байна. Уг хэлцлийн дүн 3.3 тэрбум реал буюу 804 сая ам.доллар болж байгаа аж. MBR өнгөрсөн жил 59 сая тонн төмрийн хүдэр олборлосон, далайн тээвэр, тээвэрлэлтийн бизнес эрхэлдэг бөгөөд “Vale” 2015 онд 36.4 хувиа 4 тэрбум реалаар зарж байжээ.  


Дээрх хэлцлүүд нь бизнесийн багцаа оновчтой болгох компанийн үндсэн стратегид нийцэж байгаа хэмээн “Vale” мэдэгджээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine