Түүхий эд

Алтны үнэ 19 хувиар өсөв

Өнгөрсөн оны сүүлийн өдрийн арилжаагаар алтны спот үнэ 1525 ам.долларт хүрчээ. Ингэснээр алтны үнэ 2019 онд 19 хувиар өсөөд байна. Энэ нь 2010 оноос хойших хамгийн өндөр өсөлт юм. Мөн 2013 оны хоёрдугаар хагасаас хойших хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа юм.

Дэлхийн төв банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаа, БРЕКСИТ, Чили, Хонконг гэх мэт бүс нутгууд дахь тогтворгүй байдал зэрэг нь алтны үнийг дэмжихэд гол нөлөөг үзүүлсэн хэмээн шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч энэ онд алтны үнэ тогтвортой хэвээр байна гэдэгт эргэлзэж байгаа шинжээчид ч байгаа юм.

АНУ-Хятадын худалдааны маргааныг шийдвэрлэх 1-р үе шатны хэлэлцээрт гарын үсэг зурна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн ч алтны үнэ өсөлтөө хадгалсаар байна. “Энэ бол гайхах зүйл биш” хэмээн BMO Capital –ын металлын худалдааны ахлах Тай Вон үзэж байна. Учир нь эхний шатны хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болсныг Хятадын талаас ч мэдэгдэж байсан юм.

Бусад үнэт металлын тухайд мөнгөний үнэ 16 хувиар, платиниумын үнэ 23 хувиар, палладины үнэ 53 хувиар тус тус өсжээ.

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine