Зах зээл

БНХАУ-ын Шанси муж нүүрс угаах мянган үйлдвэрээ хаана

Хятадын нүүрсний томоохон нөөц бүхий Шанси аймаг хүчин чадлын илүүдэлтэй байгаа учир ирэх жил мянга орчим угаах үйлдвэрээ хаахаар болсон байна. 

Ялангуяа, жилийн хүчин чадал нь 1.2 сая тонноос бага хувийн өмчит угаах үйлдвэрүүдийг үе шаттайгаар хаах аж. Эдгээр угаах үйлдвэрүүдийн байгуулсан нүүрсний нийлүүлэлтийн жилийн гэрээнд үндэслэвэл тус аймгийн түүхий нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ угаах хүчин чадлынх нь 60 хувиас доош хүрч унаж эдгээр үйлдвэр хаалгаа барихад хүрэх ажээ.

Нөгөө талаас, Хятад улсын хууль эрх зүй, дүрэм журмыг зөрчиж байгаа тул хаагдахаас өөр замгүй юм хэмээн тус аймгийн эрчим хүчний хорооноос мэдээлсэн байна. 

Бүртгэл мэдээллээс үзэхэд энэ жил Шанси аймагт нийт гурван тэрбум тоннын жилийн хүчин чадал бүхий 2000 гаруй угаах үйлдвэр бүртгэгдсэн байна. Үүнээс хаагдсан болон зогсоосон үйлдвэрүүдийг хасаж тооцвол нийт 2.1 тэрбум тоннын жилийн хүчин чадалтай 1379 үйлдвэр ажиллаж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine