Компани

Хятадын ган үйлдвэрлэгч утааны эсрэг шинэ технологи бүтээжээ

Хятадын төрийн өмчит Fujian Sangang Group технологийн инноваци хийж тоос тоосонцрын хэт бага ялгаруулалтай конвертор танилцуулжээ.

Өнгөрсөн 20-ны өдөр шинжээчид ган тээрмийн цехэд хийсэн туршилтын үр дүнд уг конверторын нэг удаагийн дэгдэмхий тоосонцрын ялгаруулалт 6 мг/м3 байсныг олж тогтоосон бөгөөд энэ нь улсын хэт бага ялгаруулалтын стандарт болох 10 мг/м3-ээс үлэмж буурсныг тэмдэглэжээ. 

Сүүлийн есөн сарын хугацаанд хэд хэдэн удаа туршихад ялгаруулалтын хэмжээ нь 5-7 мг/м3 хооронд байсан тул уг конверторыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн байна. 

Sangang Group нь тоосонцрыг бууруулахын тулд Германы 20 мг/м3 ялгаруулалттай технологийг ашиглаж ирсэн бөгөөд уг технологи нь удаан ашиглагдсан тул сүүлийн жилүүдэд ялгаруулалт нь 25-30 мг/м3 болж нэмэгдээд байжээ. Тиймээс тус компани 2017 оны эцсээр өөрсдийн технологийг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Үйлдвэрлэлийн шинжилгээ, иж бүрэн дүгнэлт, нарийвчилсан судалгаанд тулгуурлан техникийн мэргэжилтнүүд яндангийн өмнө хэсэгт шүүлтүүр суурилуулах шийдэлд хүрсэн байна. 

Энэ нь их эрсдэлтэй даваа байжээ. Учир нь урьд өмнө нь ийм зүйл хийсэн онолын болоод практикийн мэдлэг байхгүй, тохиромжтой материал нь ч тодорхойгүй нөхцөлд тэд ажиллажээ. Одоогоор уг технологид шинэ нээлтийн болон туршлагын патент авахаар ажиллаж байгаа аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine