Үйл явдал

Салхитын ордоос 500 сая ам.долларын мөнгө Монголбанкинд тушаана

Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанкны хооронд өнөөдөр байгууллаа. Таван жилийн хугацаатай хэрэгжих тус гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордоос 500 сая ам.долларын нөөц бүрдүүлэх хэмжээний цэвэр мөнгө олборлон цэвэршүүлж, Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах юм байна. Үүний эхлэл болгож, Салхитын мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн 47.2 кг мөнгөний дээжийг Монголбанкны Эрдэнэсийн санд тушаалаа.  

Гэрээ зурах ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Салхитын мөнгөний орд стратегийн том орд биш. Энэ орд хэсэг хүний хууль бус үйл ажиллагааны золиос болж байсан бол өнөөдөр дээжийг нь энд авчирч, Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж байна. Одоогоор 500 кг мөнгө олборлоод байгаа юм байна. Цаашид 1.5 их наяд төгрөгийн мөнгө олборлож, цэвэршүүлж баяжуулаад Монголбанкны валютын  нөөцийг зузаатгана. Үндэсний баялгийн сан байгуулах том эхлэлийг энэ гэрээгээр тавьж байна. Салхитын мөнгөний ордын нөөц бага боловч ач холбогдол нь их. Цаашид  Хөгжлийн банк алт, мөнгөө барьцаалан бонд гаргах бололцоотой” гэсэн юм. 

Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт байдаг Салхитын ордын зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй. Тус орд алт, газрын ховор металлтай бөгөөд 1983 онд улсын төсвөөр хайгуул хийж байжээ. 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine